2011 оны 11 сарын 23-нд МУИС-ийн багш, судлаачдын баг Өмнөговь аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Таван толгой транс” ХХК-ийн охин компани болох “ “ЭНК” ХК-ийн Коксын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Үүний дараагаар 2012 оны 01-р сарын 20-ны өдөр МУИС, “ЭНК” ХК-ийн удирдлагууд цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар уулзаж ярилцсан юм. Уулзалтанд “ЭНК” ХХК-ийн Ерөнхий захирал М.Равданжамц, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, иновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Ч.Ганзориг, гадаад харилцаа хамтын ажиллагаа эрхэлсэн А.Галтбаяр, Нүүрсний судалгааны төвийн захирал Б.Энхсаруул , Гадаад харилцаа хамтын ажиллагааны мэргэжилтэн Д.Саранцэцэг нар оролцов. Уулзалтын үед хоёр тал нүүрс хими, малын түүхий эд боловсруулах технологи, барилгын материал үйлдвэрлэл, нүүрсний лабораторийн тохижилт зэрэг чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж бололцоо байгаа талаар ярилцлаа.
Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтэс