Хайж байна...

МУИС-ийн Газарзүйн тэнхим, ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн багш, оюутнуудын хамтарсан хээрийн судалгаа амжилттай боллоо

Share Button

МУИС-ийн ШУС, БУС, Газарзүйн тэнхим, БНХАУ-ын Шинжлэх Ухаан, Технологийн яамтай хамтран МУИС, Хятадын Байгалийн Гамшгийн Үндэсний хүрээлэн, Фужианы Их Сургууль, Өвөр Монголын Багшийн Их Сургууль, Зүүн Хойдын Их Сургуулиуд хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийн үе дэх Монгол, Хятадын хилийн бүсэд ой, хээрийн түймэр гарах механизм, урьдчилан сэргийлэх стратегийн судалгаа” судалгааны төслийн хүрээнд 2026 оны 7 дугаар сарын 27-оос 8 дугаар сарын 5-ны хооронд Монгол орны зүүн хязгаар нутгууд болох Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудаар хээрийн судалгааг амжилттай хийж дууслаа. Хээрийн судалгаанд хамтран оролцогч ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн Газарзүйн сургуулийн Bao Yulong багш оюутнуудын хамт, МУИС-ийн Газарзүйн тэнхимээс Дэд проф. Г.Бямбахүү, Проф. В.Батцэнгэл оюутнуудын хамт оролцлоо.

Судалгааны хүрээнд Монгол орны ой, хээрийн түймрийн орон зай, цаг хугацааны газарзүйн онцлог, түймрийн гамшигт үзэгдэл хамгийн их давтамжтай гардаг газруудын газарзүйн онцлог, мөн тэдгээр газруудын хөрс, ургамлын нөхцөл, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө гэх мэт олон асуудлыг тус тус тодорхойлж, түймрийн урьдчилан таамаглах, мэдээлэх, тэмцэх арга замууд, механизмыг зөвшилцөн цаашид хийх ажлуудаа төлөвлөсөн болно. Мөн судалгаанд оролцсон багш оюутнууд хоорондын туршлагуудаа солилцож, мэргэжлийн хөтөлбөрийн оюутнууд төгсөлтийн судалгааны ажлын үндсэн суурь хэмжилт, зураглалын суурь өгөгдлүүдийг цуглууллаа.

Хамтарсан судалгааны баг одоогийн байдлаар судалгааны үр дүнгүүдээ олон улсын мэргэжлийн хэд хэдэн сэтгүүлүүдэд амжилттай хэвлүүлээд байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар