Хайж байна...

“Оюутан цэрэг-2026” хөтөлбөрт хамрагдаж буй МУИС-ийн оюутан цэргүүдээ эргэлээ

Share Button

МУИС-ийн Оюутны хөгжлийн газар, МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан Конгрессоос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оюутан цэргүүдээ эргэх үйл ажиллагаа болж, “Оюутан цэрэг-2026” хөтөлбөрт хамрагдан цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтаа хийж буй МУИС-ийн оюутнуудын сургалт, бэлтгэлийн явцтай танилцлаа.

Энэ жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөрт МУИС-ийг төлөөлөн 120 орчим оюутан хамрагдаж, цэргийн эрдэмд суралцан, бие бялдар, тэсвэр хатуужил, сахилга хариуцлага, багаар ажиллах чадвараа хөгжүүлэн бэлтгэгдэж байна.

Эргэлтийн үйл ажиллагаанд МУИС-ийн ректор Б.Очирхуяг, Оюутны хөгжлийн газрын мэргэжилтэн А.Пагамсүрэн, МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан Конгрессийн ерөнхийлөгч Э.Мөнгөншагай, МУИСОХ, ОК-ийн гишүүд, төлөөлөгчид оролцож, оюутан цэргүүдийн сургалт, бэлтгэл болон амьдрах орчинтой танилцав.

МУИС-ийн ректор Б.Очирхуяг оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдаж буй суралцагчдынхаа санал сэтгэгдлийг сонсон, цэргийн эрдэмд шамдан суралцаж буй суралцагчдын цаашдын сургалт, бэлтгэлд нь амжилт хүслээ.

“Оюутан цэрэг” хөтөлбөр нь их, дээд сургуулийн оюутан залуусыг суралцах хугацаандаа цэргийн мэргэжлийн бэлтгэлд хамруулахын зэрэгцээ сахилга хариуцлага, тэсвэр хатуужил, багаар ажиллах чадвар, эх оронч үзлийг төлөвшүүлэх ач холбогдолтой юм.

“Оюутан цэрэг-2026” хөтөлбөрт хамрагдаж буй суралцагчид 2026 оны наймдугаар сарын 10-ны өдөр Цэргийн тангарагаа өргөнө.

МУИС-ийнхаа нэрийг төлөөлөн цэргийн эрдэмд шамдан суралцаж буй нийт оюутан цэргүүддээ цаашдын сургалт, бэлтгэлд нь амжилт хүсье.


МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан Конгресс
Оюутны хөгжлийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар