ТАЙВАНИЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Share Button

ТАЙВАНИЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

2017 оны 1-р сард Тайваний Засгийн Газрын болон бусад тэтгэлгүүд зарлагдлаа. Үүнд:

  1. Тайваний Боловсролын Яамны “Тайваний тэтгэлэг”
  2. Боловсролын Яамнаас олгох “Хятад хэлний тэтгэлэг”
  3. Шинжлэх Ухаан Технологийн Яамнаас олгох “Тайваний тэтгэлэг”
  4. Тайваний Төв Академиас олгох “Олон улсын судлаач оюутны /магистрант, докторант/тэтгэлэгт сургалт”
  5. Тайваний Олон Улсын хамтын ажиллагаа хөгжлийн сан (FICHET)-аас олгох “Олон улсын өндөр түвшний сургалтын тэтгэлэгт хөтөлбөр”
  6. Тайваний Гадаад харилцааны Яамнаас (MOFA) олгох “Тайваний тэтгэлэг”
  7. Тайваний Боловсролын Яамнаас олгох “Богино хугацаагаар судалгаа хийх гадаад иргэдэд зориулсан тэтгэлэг”
  8. Тайваний Төв Номын сангийн Хятад судлалын төвөөс олгох “Тайваньд хятад судлалаар судалгаа хийх гадаад иргэдэд зориулсан тэтгэлэг”
  9. Тайваний Ардчиллын сангаас олгох тэтгэлэг
  10. Зян Зиньгүогийн Олон улсын эрдэм шинжилгээний солилцооны сангаас олгох тэтгэлэг

Дээрх тэтгэлгүүдэд англи болон хятад хэлний шаардлага хангасан бакалавр, магистр болон докторантурт суралцагчид болон судлаач эрдэмтэд хамрагдах боломжтой бөгөөд тэтгэлгийн  талаар дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас сонирхоно уу.

Тавигдах шаардлага

  1. Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, амжилттай суралцаж төгссөн, сахилга бат сайтай байх
  2. Дараах тохиолдолд тэтгэлэгт өргөдөл гаргах боломжгүй
  • Тайваний их, дээд сургуульд элссэн бусад төрлийн тэтгэлэгт хамрагдсан
  • Тайваньд боловсролын ижил зэргээр суралцаж байсан
  • Тайваний их, дээд сургууль ба гадаадын их, дээд сургуулийн хоорондын боловсролын хамтын ажиллагааны гэрээний шугамаар суралцаж байсан
  • Урьд нь тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан оюутны тэтгэлэг авсан нийт хугацаа нь таван жилээс хэтэрсэн
  • Урьд нь тус тэтгэлэгт хөтөлбөрт болон Тайваний Боловсролын Яамны Хятад хэлний тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаад тэтгэлэг авах эрхээ хасуулсан
  • Тайваньд суралцаж байх хугацаандаа Тайваний төрийн байгууллагууд болон сургуулиудын тэтгэлэгт хамрагдсан ч сургалтын төлбөрт хүрэлцэхгүй тохиолдолд тухайн сургуулиас сургалтын төлбөрийн зөрүүг төлүүлсэн байж болно.
  1. Бүртгүүлэх их дээд сургуулиуд нь Тайваний тэтгэлэгт хөтөлбөрт сургуулиудын холбооноос тогтоосон хязгаартай бөгөөд Засгийн газрын тэтгэлэг, хятад хэлний бэлтгэлийн тэтгэлэгт хамрагдах сургуулийн вэб сайт ( http://taiwanscholarship.moe.gov.tw ) –аас сургуулиа сонгон, тухайн сургуулийн журмын дагуу бүртгэлийн хугацаанд хийгдсэн тохиолдолд хүчингүйд тооцогдоно. Мөн Улаанбаатар хот дахь Тайбэй хотын Худалдаа, Эдийн засгийн төлөөлөгчийн газар бичиг баримт бүрдүүлж өгөх бөгөөд хүргэгдсэн бичиг баримт буцаан олгогдохгүй болно.

Бүрдүүлэх материал

  1. Тайваньд суралцах тэтгэлгийн өргөдлийн маягт
  2. Паспортын хуулбар эсвэл тэтгэлэг хүсэгчийг гадаадын иргэн болохыг нотлох бичиг баримтын хуулбар
  3. Боловсролын гэрчилгээ болон дүнгийн жагсаалтын Тайваний төлөөлөгчийн газраар баталгаажуулсан хуулбар
  4. Тайваний их, дээд сургуульд элсэн суралцах өргөдлийн маягтын хуулбар (Жишээ нь: Сургуулийн бүртгэлийн хураамжийн баримт, элсэлтийн хуудсын хуулбарууд, тухайн сургуулиас ирүүлсэн хариу захидал )
  5. Тэтгэлэг хүсэгчийн хэлний түвшинг гэрчлэх бичиг баримтын хуулбар
  • Хятад хэлний түвшин тогтоосон баримт TOCFL Level 3 – аас дээш оноо авсан болон орчин цагийн Хятад хэлний түвшин тогтоох шалгалтын (HSK) 5-р зэргээс дээш оноотой баримтын хуулбар
  • Англи хэлний түшин тогтоосон баримт
  1. Бакалаврын түвшны суралцагсад ТOEFL IBT 55-с дээш, ITP 500-с дээш IELTS 4,7 онооноос дээш байх
  2. Мастерт суралцагсад TOEFL IBT 65-с дээш, ITP 513-с дээш, IELTS 5.5-аас дээш оноотой байх
  3. Докторт суралцагсад TOEFL IBT 75-с дээш, ITP 540-с дээш, IELTS  5-аас дээш оноотой байх
  4. Сургуулийн захирал профессор болон ажилладаг байгуулгын удирдлагын 2 хувь тодорхойлолт

Татах (PDF, 479KB)

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар