Япон улсын Акита Олон Улсын Их Сургуулийн Оюутан Солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна

Share Button


МУИС болон Япон улсын Акита Олон Улсын Их Сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2017-2018 оны хичээлийн жилийн оюутан солилцооны хөтөлбөр зарлаж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 1, 2, 3 дугаар түвшний оюутан байх
  2. Голч оноо 3.0 буюу түүнээс дээш
  3. Англи, Япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  4. Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй байх

Бүрдүүлэх материал:

    • CV (тодорхойлсон загвар байхгүй)
    • Сургуулийн тодорхойлолт
    • Албан ёсны дүнгийн хуулбар
    • Тодорхойлох захиа -1 ш /Recommendation letter/
    • Хэлний мэдлэгийг харуулсан сертификатыг эх хувиар хавсаргах TOEFL, IELTS эсвэл Япон хэлний түвшин тогтоох шалгалтын хуудас/
    • Гадаад паспортын хуулбар
    • Санхүүгийн баталгаа /Англи хэлээр орчуулах, солилцооны оюутан нэг семестрт 600,000 иены санхүүгийн эх үүсвэртэй байхыг шаардана. 2 семестр суралцах бол 1,200,000 иен баталгаа гаргана./

Тэтгэлэг:

Сургалтын төлбөрөөс чөлөөлнө.

Хамрагдах оюутны тоо: 1 оюутан

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа:  2017 оны 02 дугаар сарын 20-ны Даваа гарагт 17.00 цаг. (МУИС-ийн Оюутны алба нь бичиг баримтыг хүлээн авсны дараагаар 2017 оны 03 сарын 01-ний өдрийн дотор МУИС-аас шалгарсан оюутнуудаа Акита Олон Улсын Их Сургуулийн Оюутан Солилцооны Хөтөлбөрт нэр дэвшүүлэх бөгөөд эдгээр оюутнууд нь онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг Акита Олон Улсын Их Сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.)

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос үзнэ үү.

Оюутан солилцооны хөтөлбөр 2017 (factsheet)

Хаана:  МУИС-ийн хичээлийн 1-р байр 219 тоот Оюутны албанд

Бүрдүүлсэн материалуудаа нэг багц pdf файл болгоод studentaffairs@num.edu.mn  хаягаар илгээнэ.

ОЮУТНЫ АЛБА

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар