Итали улсын Ром хотын Тор Вергата их сургуульд элсэн суралцах шалгалт

Share Button

Итали улсын Ром хотын Тор Вергата их сургуулийн төлөөлөгчид айлчлах гэж байгаатай холбогдуулан Тор Вергата их сургууль болон Итали улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам хамтран тус их сургуулийн англи хэлээр явуулдаг хөтөлбөрт хамрагдах элсэлтийн шалгалтыг Итали улс руу явалгүйгээр өгөх боломж олгож байна.  

Тус шалгалт 2017 оны 3 дугаар сарын 16-нд 15:00 цагт “ICC Tower”-ын 14 –н давхарт /СБД, 1- р хороо, Жамъян гүнгийн гудамж-9/ болно.

Шалгалт 25/30 асуулттай /олон сонголтот болон чөлөөт хариулттай/. Оюутан 2 цагийн хугацаанд асуултуудад хариулж, шалгалтын комисст хураалгах ёстой.

Тус сургуулийн Шинжлэх ухааны зөвлөл шалгалтын үнэлгээ, хариу гаргасны дараа шалгалтанд тэнчсэн оюутан сонгосон хөтөлбөртөө элсэн орох зөвшөөрөл хүлээн авах ба тус сургуульд элсэх үйл явцаа эхлүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон шалгалтанд бүртгүүлэх хүсэлтэй оюутнууд Хатагтай Chiara Tranquilliруу chiara.tranquilli@uniroma2.it хаягаар захиа бичин холбогдож овог нэр, паспортын дугаар, и-мэйл хаяг болон сонгосон хөтөлбөрөө явуулаарай.

Дараах хөтөлбөрүүдэд элсэлтийн шалгалт авна:

Эдийн засгийн сургууль:

  • Bachelor in Global Governance
  • Bachelor in Business Administration and Economics
  • MSc in Business Administration
  • Msc in Economics
  • MSc in Finance and Banking
  • Msc in European Economy and Business Law

Инженерчлэлийн сургууль:

  • Bachelor in Engineering Science
  • MSC in ICT and Internet Engineering
  • MSc in Chemistry for Nano-Engineering
  • MSc in Mechatronics Engineering

Математик, Физик, Байгалийн шинжлэх ухааны сургууль

  • One Cycle course in Pharmacy
  • MSc in Biotechnology
  • MSc in History and Sources Studies
  • MSc in Art History in Rome from Late Antiquity to the Present
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар