МУИС-ийн Оюутан Цэрэг хөтөлбөр танилцуулах өдөрлөг 2017.03.17-ны өдөр болно

Share Button

МУИС-ийн Оюутны Алба, Сургалтын нэгдсэн алба 2016-2017 оны хичээлийн жилийн “Оюутан Цэрэг хөтөлбөр”-ийн бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан, хөтөлбөрийн танилцуулга, мэдээллийг хүргэхээр энэхүү өдөрлөгийг Оюутны байгууллагын оролцоотойгоор МУИС-ийн хичээлийн I байранд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Энэхүү өдөрлөгөөр цэргийн алба хаах сонирхолтой оюутнуудад уг хөтөлбөр нь халуун цэг дээрээ ямар байдалтай, хэрхэн хэрэгждэг болох, цэргийн алба хашаад ирсний дараах болон өмнөх үеийн өөрчлөлт, нөлөөллийн талаар бодол сэтгэгдлээ хуваалцах. Түүнчлэн бүртгэлийн үе шатуудаас гадна алба хаах явцад анхаарах зүйлс юу байдгийг мэдэж авах бүрэн боломжтой юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар