2017 ОЛОН УЛСЫН СУДЛААЧДЫН ХАМТАРСАН ТӨСЛИЙН САНАЛ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ТӨСӨЛ (2017.04.03-2017.05.04 SEED GRANT)

Share Button

Олон улсын судалгааг санхүүжүүлэгч байгууллагуудаас байгалийн ухаан, инженер, технологийн салбарт хамгийн багадаа 150 мянган (нэг зуун тавин мянган) америк долларын, нийгмийн болон хүмүүнлэгийн ухааны салбарт хамгийн багадаа 50 мянган (тавин мянган) америк долларын судалгааны хамтарсан төслийн санхүүжилт авах төслийн санал боловсруулах МУИС-ийн үндсэн орон тооны профессор, дэд профессор багш нарын үйл ажиллагааг дэмжинэ.

Төсөл боловсруулахад дэмжлэг хүсэхдээ дараах зүйлийг тодорхой оруулсан байна. Үүнд:

  • Олон улсын судлаачдаас хамтарсан төслийн санал боловсруулахад хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн захидал,
  • Санхүүжүүлэгч байгууллагаас олон улсын хамтарсан төслийн санал хүлээн авах тухай зар,
  • Олон улсын санхүүжүүлэгч байгууллагад өгөх төслийн болон төсөл боловсруулахад шаардлагатай санхүүжилтийн хэмжээ,
  • Төсөл боловсруулах багийн гишүүдийн сүүлийн таван жилийн олон улсын чанартай бүтээлийн жагсаалт.

Эрдэм шинжилгээний төслийг санхүүжүүлэгч олон улсын байгууллагад хүргүүлсэн тухай нотолгоо, төслийн саналаа 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 18 цаг хүртэл https://project.num.edu.mn (төслийн системийн ТӨСЛИЙН ЗАР хэсэгт орж) цахим хаягаар бүртгүүлж, https://project.num.edu.mn/#/Proposal/view/37 картын загварыг ашиглан төслийн мэдээллээ оруулна.

СИСТЕМТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ДООРХ ХАЯГААР ТОДРУУЛНА УУ:

Утас: 89009066                И-мэйл хаяг: zoljargal@seas.num.edu.mn

Утас: 99785729                И-мэйл хаяг: project@num.edu.mn

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ ИННОВАЦИЙН ХЭЛТЭС

Утас: 1140/1141, 99857713

И-мэйл хаяг: research@num.edu.mn

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар