МУИС СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Share Button

МУИС Захиргаа, хүний нөөцийн албанд хуулийн мэргэжилтэн болон

хүний нөөцийн менежер сонгон шалгаруулж авна. 

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Компьютерийн өргөн хэрэглээний програмууд, мэргэжлийн чиглэлийн программууд дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Албан бичиг боловсруулах чадвартай
  • Удирдан зохион байгуулах авьяастай
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай
  • Харилцааны соёл, ёс зүйтэй, багаар ажиллах чадвартай
Нэгж Ажлын байрны нэр Орон тоо Ажлын байранд тавигдах тусгай шаардлага
1 Захиргаа, хүний нөөцийн алба Хуулийн мэргэжилтэн 1 ·Эрх зүйч мэргэжилтэй /хуульчийн эрхтэй бол давуу тал болно/

·Хөдөлмөрийн болон гэрээний эрхзүйгээр мэргэшсэн

·Эрхзүйчээр 1-ээс дээш жил ажилласан байх

· Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх

2 Захиргаа, хүний нөөцийн алба Хүний нөөцийн мэргэжилтэн 1

·Төрийн удирдлага, менежментийн мэргэжилтэй  /Хүний нөөцийн менежмент/ Хөдөлмөрийн эрхзүй чиглэлээр мэргэшсэн бол  давуу тал болно/

·Хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай /Захиргааны ажлын зохион байгуулалт, бичиг баримт боловсруулах стандарт, технологи эзэмшсэн бол давуу тал болно/

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатийн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт /өмнө ажиллаж байсан байгууллагын/
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авахуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 2017 оны 05 дугаар 18-наас 23-ны өдрийн  0900 – 1700 цаг хүртэл  /ажлын өдрүүдэд/ МУИС-ийн хичээлийн 1-р байр №204 тоот өрөө, Утас: 77307730-1132

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар