ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ОРОС ХЭЛНИЙ VIII ОЛИМПИАД БОЛЛОО

Share Button

2017 оны 05 сарын 13 ны өдөр МУИС-ийн ШУС-ийн Европ судлалын тэнхим  их, дээд сургуулийн оюутны орос хэлний VIII Олимпиадыг амжилттай зохион явууллаа. Орос хэлний олимдиад 7 их сургуулийн /МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, АУШУИС, БХИС, ХСИС/ оюутнууд 2 ангиллаар өрсөлдлөө.

А ангилалд зөвхөн МУИС-ийн 1-р түвшний орос хэлийг сонгон судалж буй оюутнууд болон ОХУ-д болон Монгол улсад орос хэлний сургалттай сургууль төгсөөгүй орос хэлийг ЕБС-ийн 7,8,9-р ангид судалсан оюутнууд оролцож

  • МУИС, ХШУИС-ийн 1-р түвшний оюутан Лхагвадашийн Саруул I байр
  • МУИС, ШУС, ХУС-ийн 1-р түвшний оюутан Золбаярын Очир- Эрдэнэ II байр
  • МУИС, ХШУИС – ийн 1-р түвшний оюутан Цогтбаярын Наран-Эрдэнэ III байр
  • МУИС, БС –ийн 1-р түвшний оюутан Энхбаатарын Номин, МУИС, ШУС, ХУС-ийн 1-р түвшний оюутан Энхболдын Энэрэл нар IV байр тус тус эзэллээ.

Б ангилалд их дээд сургуулийн 1-4-р түвшний мэргэжлийн болон мэргэжлийн бус ангийн оюутнууд оролцож

  • МУИС, ШУС-ийн орос хэлний 4-р түвшний оюутан Мөнхбатын Саруул I байр
  • МУИС, ШУС-ийн орос хэлний 4-р түвшний оюутан Болормаагийн Эрболд II байр
  • МУИС, ОУХНУС-ийн 1-р түвшний оюутан Энхболдын Энхжин III байр
  • ШУТИС, ХШУС 1-р түвшний оюутан Насанжаргалын Саруул IV байр тус тус эзэллээ

Олимпиадад амжилттай оролцсон оюутнуудад МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын Европ судлалын тэнхимийн эрхлэгч, доктор С. Булгантамир, профессор Н.Нансалмаа, зөвлөх профессор Ш.Туяа нар шагнал гардууллаа.

МУИС-ийн ШУС-ийн захирлын шийдвэрээр орос хэлний олимпиадад амжилттай оролцсон, Хүмүүнлэгийн салбарын орос хэлний ангид суралцах хүсэлтэй 3 оюутанд 2018-2019 оны намрын улирлын сургалтын төлбөрийн 40% хөнгөлөлт олгох батламж гардуулсан нь энэ жилийн орос хэлний олимпиадын онцлох үйл явдал боллоо.

Шагнал гардуулах ёслолд МУИС-ийн орос хэл сонгон судалж буй оюутнууд мэндчилгээ дэвшүүлж амжилттай оролцсон оюутнуудад баяр хүргэв.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар