Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас жил бүр шинжлэх ухааны салбарын оны шилдэг бүтээлийг шалгаруулан, Монголын шинжлэх ухааны ажилтны өдрөөр шагнаж урамшуулдаг уламжлалтай. Монгол Улсад шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 96 жил, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-т зориулсан баярын хурал 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр болж 2017 оны шилдэг бүтээлүүдийг шалгаруулсан байна.
Шинжлэх ухааны оны шилдэг бүтээлийн тэргүүн байрыг МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор П.Дэлгэржаргалын удирдлага дор Монголын түүхчдийн бичсэн “Монголын эртний түүх” 5 боть бүтээл хүртлээ.
- “Хүннү” тэргүүн ботийг доктор П.Дэлгэржаргал, доктор З.Батсайхан
- “Сяньби” дэд ботийг доктор П.Дэлгэржаргал
- Жужан” гутгаар ботийг доктор С.Өлзийбаяр, доктор А.Энхбат
- “Түрэг, Уйгур” дөтгөөр ботийг доктор Б.Батсүрэн, Х.Мөнхтулга
- “Төв Азийн нүүдэлчдийн төр улсууд” (VI-XII зуун) тавдугаар ботийг доктор Б.Батсүрэн, доктор Б.Чинзориг, доктор Э.Жигмэддорж