МУИС-ийн шилдэг судлаачдыг алдаршуулах “Web of Science” ёслолын арга хэмжээний 5 жилийн ой амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

МУИС нь судалгааны их сургууль болох стратегийн зорилгын хүрээнд  судалгааны хамрах хүрээг өргөжүүлж дэлхийн түвшинд хүргэхэд чиглэсэн үндсэн үйл ажиллагааны нэг нь олон улсын  Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй SSCI, SCI, AHCI  индекстэй мэргэжлийн сэтгүүлд эрдмийн ажлын үр дүнгээ хэвлүүлсэн эрдэмтэн судлаач, шилдэг оюуны өмч бүтээгч, гадаадад хэвлүүлсэн олон улсын хэмжээний нэг сэдэвт бүтээл  туурвисан зохиогчийг урамшуулан, алдаршуулах талархлын арга хэмжээг 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн уламжлал болгон тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил 5 дах удаагаа амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд АНУ-ын Clarivate Analytics компанийн Хятад улс дах албан ёсны төлөөлөгчийн газрын мэргэжилтэнгүүд,  БСШУС-ын яамны удирдлага, ОНОМ сан, Монос групп, Сүү ХК, АШУҮИС, ШУТИС,УБИС, Монголын номын сангийн консорциум болон МУИС-ийн удирдлага, шилдэг судлаачдын төлөөлөл уригдан оролцлоо.

Clarivate Analytics компани нь эрдэм шинжилгээний JCR индекстэй олон улсын мэргэжлийн сэтгүүлийн санг бүрдүүлэн импакт факторт нь анализ хийдэг, түүнийг нь үндэслэн дэлхийн томоохон их сургуулиуд, шинжлэх ухааны хүрээлэнгийн түвшинг үнэлэн гаргадаг ба одоогоор 4000 гаруй ажилтантай дэлхийн 100 гаруй оронд салбараа нээн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Уг компанийн санал болгодог олон бүтээгдэхүүний нэг болох Web of Science нь дэлхийн хамгийн өндөр импакт фактортой мэргэжлийн сэтгүүл, олон улсын хэмжээний гол патентийн мэдээлэл, том өгөгдлийн нэгдсэн санг бүрдүүлэн өндөр түвшний дүн шинжилгээ, анализ хийдэг ба 80 гаруй улсаас 32 хэлээр хандалт хийдэг нь тус компанийн цар хүрээг харуулж байна.

МУИС-ийн 5 дах жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Web of Science” ёслолын арга хэмжээгээр олон улсын болон үндэсний хэмжээнд судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэдэг МУИС-ийн шилдэг эрдэмтэн судлаачдыг доорх номинациар шалгаруулав.

Үүнд: Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй SSCI, SCI, AHCI  индекстэй олон улсын мэргэжлийн сэтгүүлд судалгааны ажлын үр дүнгээ хэвлүүлсэн эрдэмтэн, судлаачдыг:

Нэгдүгээр зохиогч:

  1. В.Адьяасүрэн, ШУС, Математик
  2. Б.Баяртогтох, ШУС, Биологи
  3. Ц.Батболд, ШУС, Математик
  4. Ц.Гантулга, ШУС, Математик
  5. Д.Нямбаяр, ШУС, Биологи
  6. Т.Жанлав, Математикийн хүрээлэн
  7. П.Мөнхбаатар, ШУС, Физик
  8. П.Мягмарцэрэн, ШУС, Газар зүй
  9. М.Цогбадрах, ШУС, Биологи
  10. Н.Ууганбаатар, ШУС, Математик
  11. А.Орхонсэлэнгэ, ШУС, Газар зүй
  12. М.Одсүрэн, ХШУИС, Хими биологи, инженерчлэл
  13. Х.Оюундолгор, ХШУИС, Мэдээлэл, компьютерийн ухаан
  14. Р.Энхбат, Бизнесийн сургууль
  15. Н.Энхжаргал, ШУС, Физик

Холбоо баригч зохиогч

  1. Ц.Батболд, ШУС, Математик
  2. Б.Болдгив, ШУС, Биологи
  3. О.Болормаа, ШУС, Хими
  4. Б.Баяртогтох, ШУС, Биологи
  5. Н.Цогбадрах, ШУС, Физик
  6. М.Одсүрэн, ХШУИС, Хими биологи, инженерчлэл
  7. Г.Хүүхэнхүү, Цөмийн судалгааны төв
  8. Н.Жавхлантөгс, ХШУИС, Хими биологи, инженерчлэл
  9. Р.Цолмон, ШУС, Физик
  10. А.Энхбаяр, ХШУИС, Хэрэглээний математик
  11. Б.Ганбат, ХШУИС, Электроник, холбооны инженерчлэл

Олон өгүүлэл хэвлүүлсэн зохиогч

  1. Ж.Батхүү, ХШУИС, Хими биологи, инженерчлэл
  2. Н.Батсайхан, ШУС, Биологи
  3. Н.Цогбадрах, ШУС, Физик
  4. Б.Очирхуяг, ХШУИС, Хими биологи, инженерчлэл
  5. Б.Энхсаруул, ШУС, Хими

Хамтран зохиогч

  1. Б.Алтангүл, ШУС, Европ судлалын тэнхим
  2. Л.Ариунцэцэг, ШУС, Биологи
  3. Ц.Батчулуун, ХШУИС, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэл
  4. Н.Батхүү, ХШУИС, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэл
  5. Н.Болдмаа, ШУС, Социологи, нийгмийн ажлын тэнхим
  6. Д.Болортуяа, Цөмийн судалгааны төв
  7. Д.Баярлхагва, ШУС, Биологи
  8. Ч.Буян, ШУС, Хими
  9. Б.Батжаргал, ШУС, Биологи
  10. С.Даваа, Цөмийн судалгааны төв
  11. Б.Даваапүрэв, ХШУИС, Хими биологи, инженерчлэл
  12. А.Дэлгэржаргал, ХШУИС, Хими биологи, инженерчлэл
  13. Д.Номин-Эрдэнэ, ХШУИС, Электроник, холбооны инженерчлэл
  14. Б.Отгонтөгс, ШУС, Эдийн засаг
  15. С.Уянга, ХШУИС, Мэдээлэл, компьютерийн ухаан
  16. Д.Улам-Оргих, ШУС, Физик
  17. Ц.Сэлэнгэ, Математикийн хүрээлэн
  18. Д.Түмэн, ШУС, Археологи, антропологи
  19. Х.Тэрбиш, ШУС, Биологи
  20. Д.Чимгээ, БС

Олон улсад хэвлүүлсэн “Шилдэг нэг сэдэвт зохиол”

  1. Ц.Батболд, ШУС, Математик

“Шилдэг оюуны өмч бүтээгч”

  1. Б.Мөнхжаргал, ШУС, Хими
  2. Б.Цэрэнханд, ХШУИС, Хими биологи, инженерчлэл
  3. Б.Очирхуяг, ХШУИС, Хими биологи, инженерчлэл
  4. Б.Туяагэрэл, ШУС, Хими

гэсэн номинациар тус тус шалгаруулсны зэрэгцээ ОНОМ сангийн нэрэмжит “Web of Science-ийн шилдэг бүтээл”-ийн шагналыг МУИС-ийн Биологийн тэнхмийн профессор Б.Болдгив, Монос группын нэрэмжит “Шилдэг энтрепренёр” шагналыг МУИС-ийн Хими, биологи инженерчлэлийн тэнхмийн профессор Ж. Батхүү, Сүү ХК-ны Шилдэг аж үйлдвэрийн түнш-cудлаач” шагналыг МУИС-ийн Биологийн тэнхмийн профессор Б. Батжаргал нар тус тус хүртлээ.

Түүнчлэн тус арга хэмжээнд уригдан оролцсон Clarivate Analytics компани нь МУИС-тай хамтран  Монгол улсын шинжлэх ухаан, дээд боловсролын салбарыг хөгжлийг дэмжин ажиллах  үйл ажиллагааны хүрээнд  тус компанийн төлөөлөгчийн газрыг МУИС дээр түшиглэн байгуулах, улмаар МУИС-ийн багш, судлаачдын   олон улсын судалгааны платформуудын ашиглалт ба хэрэглээг үр дүнтэй болгох, судалгааны чанар, түвшинг дэлхийн түвшинд хүргэхэд  чиглэсэн сургалт, мэргэжлийн зөвөлгөө өгөх зэрэг хүний нөөцийг чадавхижуулах, сургагч нарыг бэлтгэх ажлыг хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд  Монгол улсын төрийн болон хувийн хэвшлийн бусад их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдийн багш, судлаач, оюутанд  Web of Science-ийн тухай мэдээлэл өргөн хүрээнд түгээгдэж, илүү олон эрдэмтэн судлаач нар JCR индестэй олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд бүтээлээ хэвлүүлж,  Ази тивийн тэргүүлэх их сургуулиудын эгнээнд Монголын их дээд сургуулиуд зэрэгцэн ороход чухал нөлөө үзүүлэх стратегийн ач холбогдолтой хамтын ажиллагаа байх болно хэмээн үзэж байна.

Жич: МУИС-ийн “Web of Science” ёслолын арга хэмжээнд уригдан оролцсон  Clarivate Analytics компанийн Хятад дах төлөөлөгчийн газрын борлуулалт хариуцсан захирал ноён Travis Hu-гийн илтгэлийг хавсралтаас үзнэ үү.

МУИС-ЭШИХ

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2017/11/WOS-Night_2017.pdf”]

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар