Судалгааны арга зүйн семинар боллоо

Share Button

МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төв, Ахисан түвшний сургуулийн бодлогын газар хамтран МУИС-ийн багш, судлаачид болон ахисан түвшний оюутнууддаа зориулан зохион байгуулдаг Судалгааны арга зүйн ээлжит семинар 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр амжилттай боллоо.

Энэ удаагийн семинарт Бизнесийн сургуулийн багш доктор, Б.Шүрэнцэцэг оролцож Судалгааны ажлын онолын хэсгийг хэрхэн бичих вэ? сэдвээр семинарыг удирдан явуулсан юм.

Семинар долоо хоног бүрийн Лхагва гарагийн 17:30 цагт МУИС-ийн Дугуй зааланд болдог тул сонирхсон МУИС-ийн багш, судлаач, магистр, докторын оюутан хэн бүхэн оролцох боломжтой.

Холбогдох утас: 75754400-1177

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар