МУИС-ийн FACULTY WRITING RETREATS хөтөлбөр гараагаа амжилттай эхэллээ

Share Button

Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн энэ хичээлийн жилд санаачлан эхлүүлж буй Faculty Writing Retreats хөтөлбөрийн 3 дахь цуглаан амжилттай болж өнгөрлөө. Уг хөтөлбөр МУИС-ийн нийгэм, хүмүүнлэг болон байгалийн ухааны багш нар эрдэм шинжилгээний хуралд тавих илтгэлээ бичиж эхлэх, өгүүлэл болгон хэвлүүлэхээр бэлтгэж буй судалгааны ажлаа үргэлжлүүлэх, гадаадын тэтгэлэгт сургалтад илгээх судалгааны ажлын товч танилцуулгаа (Research Proposal) бичих, докторын диссертацийнхаа төлөвлөгөөг боловсруулах зэрэг өөр өөрийн төлөвлөгөө, зорилготой ирж хагас өдрийг эрдэм шинжилгээ, судалгааны ажилдаа төвлөрөн ажиллах зорилготой юм.

Уг хөтөлбөрийн судалгааны арга зүйн зөвлөх багшаар ШУС-ийн БУС-ийн профессор, Др. Даржаа, ШУС-ийн НУС-ийн профессор Д.Нарантуяа болон  БХЦСТ-ийн эрхлэгч, ОУХНУС-ийн дэд профессор Др. С.Батцэцэг нар ажиллаж нийгмийн болон байгалийн ухааны салбарын академик бичлэгийн хэлбэр, арга зүйн нийтлэг хийгээд онцлог талуудыг тайлбарлан зөвлөгөө өгсний зэрэгцээ багш нар өөрсдийн судалгааны ажлын онцлог арга барил, тулгамдаж буй бэрхшээлийн талаар санал, туршлагаа солилцов. Мөн багш нар уг хөтөлбөрийн хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг эерэгээр үнэлэн цаашид тогтмолжуулах талаар санал хүсэлтээ илэрхийлж байлаа.

МУИС-ийн FACULTY WRITING RETREATS хөтөлбөр нь Намрын улирал дуустал долоо хоногийн Лхагва гараг бүрийн 13.00-18.00 цагт Төв номын сангийн байрны 207 тоотод болох тул сонирхсон багш нар ЭНД ДАРЖ дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан бүртгүүлнэ үү.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар