Монголын Энтрепренерүүдийн нэгдсэн чуулган-2017 боллоо

Share Button

МУИС-ийн Бизнесийн сургуулийн санаачлагаар 2014 онд Монголын Анхны Энтрепренерүүдийн нэгдсэн чуулганыг зохион байгуулж байсан бол энэ жил 4 дэх удаагийн чуулганыг Гарааны бизнесийн тогтвортой экосистемийн ХӨГЖИЛ ӨӨД уриан дор гарааны бизнесийн эко-системийг бүрдүүлэгч гол бүрэлдэхүүнүүдийн нэг болох Нягтрал сэдвийн хүрээнд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод МУИС-ийн Шинэ номын сангийн байранд амжилттай зохион байгууллаа.

МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар
Бизнесийн сургуулийн менторууд

Чуулганыг хамтран зохион байгуулагчаар Худалдаа Үйлдвэрлэлийн Их сургууль, Старт-ап Монгол ТББ, Хөгжлийн шийдэл ТББ, COIN ТББ, ивээн тэтгэгчээр Европын сэргээн босголт хөгжлийн банк (EBRD), Хаан банк, чуулганы үйл ажиллагааг дэмжигч байгууллагаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгчээр Эх орон ТВ, Блүүмбэрг ТВ, peak.mn сайтууд тус тус ажиллажээ.

Европын сэргээн босголт хөгжлийн банкны бүсийн сүлжээ хариуцсан захирал Надяа Петкова
Techstars хөрөнгө оруулалтын компанийн Ази, Номхон далай хариуцсан захирал Д.Бат-Октябрь

Энэ удаагийн чуулганаар төрийн байгууллагууд, их, дээд сургуулиуд, дундын оффисууд, ТББ-ууд нь хамтран

  • Менторингийн хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачдын бүтээлийг зах зээлийн эргэлтэд оруулах
  • Амжилттай дундын оффисуудыг үүсгэхэд хамтран ажиллахаар тогтсон байна.

Мөн чуулганы үеэр гарааны бизнесүүдийн өсөлт хөгжилд хувь нэмэр оруулахуйц Growth Hacking, Startup+Corporate innovation сэдэвт 2 сургалт, амжилттай яваа гарааны бизнесийн түүхүүд, гарааны бизнесүүд pitch/найраа хийх, харилцаа холбоо тогтоох үйл ажиллагаанууд явагджээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар