МУИС-ийн харьяа “Байгаль- Эх” лицей сургуулийн багууд Улсын аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээнд амжилттай оролцож байр эзэлсэн байна

Share Button

Монголын Эмнести Интернэшнл, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим, Отгонтэнгэр их сургууль, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэгээс хамтран зохион байгуулж буй “ЭРХЭЭ МЭДЬЕ ” хүний эрхийн сэдэвт мэтгэлцээний УЛСЫН АВАРГА шалгаруулах тэмцээн  Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хүний эрхийн талаарх боловсролыг мэтгэлцээнээр дамжуулан хөгжүүлэх, хүний эрхийн үндсэн ойлголтыг ойлгуулан төлөвшүүлэх, багаар ажиллах, сэтгэх ур чадварыг хөгжүүлэх зорилгын хүрээнд амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.

Энэ тэмцээн нь 2 үе шаттайгаар болсон бөгөөд сурагчид маань хүний эрхтэй холбоотой дараах шийдлүүдээр мэтгэлцээнийг өрнүүлсэн юм.

1.Техникийн хэт дэвшил нь байгальд сөрөг нөлөөтэй
2.Бие махбодын шийтгэл нь хүмүүжлийн зөв арга биш
3.Интернэт орчин нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд сөргөөр нөлөөлдөг
4.Ахлах ангийн сурагчид дүрэмт хувцас өмсөх нь зүйтэй
5.Сурагчид хичээлээ сонгон суралцах нь зүйтэй
6.Хүний эрхийг хамгаалахад эдийн засгийн хүчин чадлаас илүү хүний эрхийг дээдлэх манлайлагчдыг бэлтгэх нь чухал
7.Шоглох нь хүний эрхийн зөрчил мөн
8.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд хот, суурин газрыг бүрэн камержуулах нь зөв

9.Цахим орчин нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх орон зай мөн

Эхний шатны шалгаруулалтад 9 дүүргийн 60 баг, 6 аймгийн 49 баг өрсөлдөж аймаг, дүүргээс шалгарсан нийт 28 шилдэг баг  2 дугаар шатанд тунаж үлдсэн юм.

Ийнхүү “ЭРХЭЭ МЭДЬЕ ” хүний эрхийн сэдэвт мэтгэлцээний УЛСЫН АВАРГА шалгаруулах тэмцээнд МУИС-ийн харьяа “Байгаль- Эх” лицей сургуулийн “Мэргэн” клубын  “БЭХИ” баг 3 дугаар байранд , “RHETORIC” болон “ХҮРД” багууд тусгай байранд шалгарлаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар