Дэлхийн цомын аварга шалгаруулах байт харвааны тэмцээнээс МУИС-ийн Байгаль-Эх ахлах сургуулийн 12д ангийн сурагч Мөнх-Эрдэнийн Энхбаяр хүрэл медаль хүртсэн байна

Share Button

2017 оны 12 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд Тайланд Улсын Бангкок хотод зохион байгуулагдсан Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд тус сургуулийн 12д ангийн суралцагч М.Энхбаяр оролцон хүрэл медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж, эцэг эх, элгэн садан, сургууль хамт олныхоо магнайг тэнийлгэн баярлуулсан бахдам амжилт гаргалаа.

Өнөөдөр /2017.12.11/ сургуулийн захиргаа М.Энхбаяр болон түүний гэр бүлийн хүмүүсийг хүлээн авч уулзан, баяр хүргэж, 2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлж, дурсгалын зүйл гардуулав.

М.Энхбаяр нь байт харвааны төрлөөр уйгагүй хичээллэж авхаалж самбаа, ур ухаан, авьяас чадвараа дайчлан сүүлийн жилүүдэд олон удаагийн амжилт үзүүлж байгаа билээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар