Колумб улсын хөгжимчдийн тоглолт болжээ

Share Button

МУИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний газарт Колумб улсын элчин сайдын төлөөлөгчийн газар ГХЯ-аар дамжуулан хүсэлт хүргүүлснээр уузалт, хэлэлцээр зохион байгуулсан билээ. Уг уулзалтын үр дүнд МУИС-ийн оюутнуудад зориулан Латин хөгжмийн тоглолтыг үнэ төлбөргүй зохион байгуулсан бөгөөд цаашид Колумб улсын элчин сайдын яам, МУИС болон бусад их, дээд сургуулиудтай хамтран ажиллахаар болжээ.

Тоглолтод оролцогч, үзэгчдэд хүндэтгэл үзүүлж Колумб улсын элчин сайд болон холбогдох зочид төлөөлөгчид оролцов. Тоглолт латин америк хөгжмийн урсгал болох Валентино  хөгжмийн 4 төрлийг хамарсан байна.

Оюутны хөгжил,  үйлчилгээний газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар