“Монгол, Оросын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны тулгамдсан асуудлууд” сэдэвтэй олон улсын эрдэм-шинжилгээний бага хурал 2017 оны 12 дугаар сарын 15-нд ОУХНУС-ийн V байрны 203 тоот өрөөнд болж өндөрлөлөө. Хуралд ОХУ-ын Байгалийн улсын их сургууль, Буриадын улсын их сургууль болон ОУХНУС-ийн багш судлаач, дотоодын эрдэм шинжилгээний байгууллагуудын судлаачид оролцож илтгэл хэлэлцүүллээ.
Бага хурлын хүрээнд хоёр улсын хоорондын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, засгийн газруудын эл салбарын бодлого ба шийдвэр гаргалт, мөн гурван талт төсөлтэй холбоотой “Хятад-Монгол-Орос”-ын эдийн засгийн коридор дахь Монгол, Оросын үндэсний ашиг сонирхол, эрсдэл ба эерэг тал зэрэг тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв.