МУИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний газраас “Миний байр-Миний гэр” сэдвийн хүрээнд Оюутны дотуур байранд 21 хоногийн аяныг зохион байгуулж уг ажлын хүрээнд дотуур байрууд, тасаг, давхарын ариун цэврийг сайжруулах, тохижилтын ажлуудыг зохион байгуулжээ. Тус аяны дүн гарч МУИС-ийн Оюутны шилдэг дотуур байраар I байр, Шилдэг зохион байгуулагчаар Оюутны V байрны зохион байгуулагч С.Тунгалагсайхан шалгарлаа.