МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар зурхайч, доктор Л.Тэрбишийг хүлээн авч уулзав

Share Button

МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар зурхайч, доктор Л.Тэрбишийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр доктор Л.Тэрбиш сүүлийн үеийн судалгааны үр дүнгээсээ танилцуулсан юм. Тэрбээр Монголын гүн ухаантан Сүмбэ хамба Ишбалжирын намтарыг орчуулж дуусаж байгаагаас гадна 70 мянган толгой үгтэй “Төвд-Монгол толь бичиг” бүтээж дуусаад хэвлүүлэхэд бэлэн болсноо дуулгаад өөрийн зарим бүтээлээ өргөн барив. Мөн түүнчлэн, Доктор Л.Тэрбиш  МУИС-ийн ахмад багш нарт цагаан сарын мэндчилгээ болгон дамжуулаарай хэмээн “Монгол зурхайн цаг тооны бичиг”-ээсээ 250 ширхэгийг захирал Я.Төмөрбаатарт барьлаа.

Захирал Я.Төмөрбаатар доктор Л.Тэрбишийг “МУИС-ийг төгссөн, сургуульдаа 20-иод жил үр бүтээлтэй багшилсан, судалгааны ажлаа өнөөдрийг хүртэл тасралтгүй хийж байгаа бөгөөд бүтээлүүд нь сургалт, судалгаанд ашиглагддаг, уламжлалт мэдлэг ухааныг өвлөх, хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмэр нь МУИС-ийн Эмирит профессорын болзолыг хангаж байна” гэж үнэлээд ахмад эрдэмтний 70 мянган толгой үгтэй толь бичгийг нь МУИС зохих журмын загуу хэвлүүлэх боломжтой гэв. Тэрбээр доктор Л.Тэрбишийг МУИС-ийн ахмадын зөвлөлд албан ёсоор орохыг санал болгосны сацуу Монголын цагаан сарын шинийн 4-нд болох МУИС-ийн золголтод хүрэлцэн ирэхийг урьлаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар