2017-2018 оны хичээлийн жилийн намрын улирлын 1-р сарын 17,18-ны өдрүүдэд явагдсан хөтөлбөр/мэргэжил/ сонголтоос хоцорсон оюутнууд 2018 оны 1-р сарын 19,22,23,24 өдрүүдэд 9.00-17.00 цагт өөрийн биеэр ирж бүртгүүлэн, хөтөлбөр/мэргэжил/ сонголтоо хийнэ үү.
Хүндэтгэх шалтгааны улмаас /хөдөө орон нутагт амарч байгаа/ өөрийн биеэр ирэх боломжгүй оюутнууд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хөтөлбөр сонгож болох бөгөөд энэ тухайгаа урьдчилан мэдэгдэхийг хүсье.
- Холбоо барих утас: 77307730-1311, 1312, 1314, 1315
- Бүртгүүлэх хаяг: Хичээлийн 2-р байр, 109 тоот
Энэ улирлын хөтөлбөр сонголтонд өмнөх жилийн хаврын улирлын хөтөлбөр сонголтоос хоцорсон, 2017 оноос өмнө элссэн, ерөнхий суурийн хөтөлбөрт суралцаж байгаа, хөтөлбөр сонгох болзол хангасан оюутнууд хамрагдана.
ТАЙЛБАР: “ШУС, ХШУИС-ийн оюутнууд нэгдсэн жагсаалтаар тус хоёр сургуулийн нийт хөтөлбөрөөс, бусад оюутан өөрийн бүрэлдэхүүн сургуульд хэрэгжиж буй хөтөлбөрөөс батлагдсан хяналтын тоонд багтаан сонгоно…”
СУРГАЛТЫН НЭГДСЭН ГАЗАР
ХӨТӨЛБӨР, ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН АЛБА