Монгол Улсын Их Сургууль, БНСУ-ын Солонгос сантай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Солонгос судлалаар мэргэшиж буй магистрант, докторантад тэтгэлэг олгоод 10 гаруй жил болж байна. Энэхүү сургалтын тэтгэлгийн гэрээний хугацаа 2017 онд дуусгавар болж өнгөрсөн онд тус гэрээг 3 жилийн хугацаатай дахин шинэчлэн байгуулсан билээ.
ШУС-ын Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн багш нарын бүрэлдэхүүнтэй, Солонгос сангийн сургалтын тэтгэлэгт сонгон шалгаруулах комисс нь тус сургуулийн Солонгос судлалын нийт 20 магистрант, 8 докторантаас суралцах чадвар, сурлагын амжилт, ажлын төлөвлөгөө, явц зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр 2017- 2018 оны хичээлийн жилд докторант Б.Олзжаргал, Б.Хулан болон магистрант О.Сарантуяа, Н.Оюунбилэг, Л.Ариунзаяа нарыг тэтгэлэгт хамруулахаар шийдвэр гаргасан бөгөөд өнөөдөр буюу 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр гардуулан өглөө.
Тэтгэлэг авсан нийт суралцагчдадаа эрдэм номын их үйлсэд нь өндөр амжилт хүсье.