Зөвлөгөөний салбар хуралдаанууд өндөрлөлөө

Share Button

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил-Дээд боловсрол” Улсын II зөвлөгөөний салбар хуралдаанууд өндөрлөлөө.

14.00 цагаас Хаалтын нэгдсэн хуралдаан эхэлж 5 салбар хуралдаанаас гарсан зөвлөмжүүдийг танилцуулан Зөвлөгөөний нэгдсэн зөвлөмжийн төслийг оролцогчдод танилцуулна.

“Дээд боловсрол-Засаглал, эрх зүй, санхүүжилт” салбар хуралдааны зөвлөмжийг ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, “Дээд боловсрол-Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл” салбар хуралдааны зөвлөмжийг ШУТИС-ийн профессор Н.Эрдэнэхүү, “Дээд боловсрол-Багшийн хөгжил” салбар хуралдааны зөвлөмжийг МУБИС-ийн захирал Д.Мандах, “Дээд боловсрол-Оюутны хөгжил” салбар хуралдааны зөвлөмжийг АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар, “Дээд боловсрол-Судалгаа, инноваци” салбар хуралдааны зөвлөмжийг МУИС-ийн профессор Ч.Лодойравсал нар танилцуулна.

Хаалтын нэгдсэн хуралдааныг http://zuvluguun.num.edu.mn цахим хуудсаар шууд дамжуулан үзүүлнэ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар