УИХ-ын гишүүн, А.Ундраагийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Share Button

УИХ-ын гишүүн, физикийн ухааны доктор /Ph.D/ Агваанлувсангийн Ундраа санаачлан МУИС-ийн Шинжлэх ухааны сургуульд байгалийн ухааны салбарын хими, физик, биологи, математикийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудыг дэмжих өөрийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг 2018 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн зарлаж байна. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь 2018-2020 он хүртэл буюу 3 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд жил бүр 10 оюутанд олгох юм.

Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго: УИХ-ын гишүүн А.Ундраа байгалийн шинжлэх ухааныг сонгон судалж буй оюутнуудад бодит дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжихээс гадна энэ салбарын үнэ цэнэ, ач холбогдол, давуу талыг нийгэмд сурталчлан таниулах, хүүхэд залуучуудад эдгээр мэргэжлийн онцлогийг ойлгуулах, улмаар сонгон суралцахыг уриалах зорилгоор энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан эхлүүлж байна.

Нийт тэтгэлэгт хамруулах оюутны тоо:  Нийт 10 суралцагч

-амжилттай суралцаж буй -5 оюутан

-судалгаа, шинжилгээний ажилд идэвхитэй оролцдог-5 оюутан

Тэтгэлэгийн хэмжээ: 1,000,000 төгрөг

Тэтгэлэгт хөтөлбөрийн шаардлага:

  • Хими, физик, биологи, математикийн хөтөлбөрөөр суралцаж буй 3,4-р түвшний идэвхитэй төлөвийн суралцагч байх,
  • Эрдэм шинжилгээний хурал, судалгаа шинжилгээний ажилд идэвхитэй оролцдог байх,
  • Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт (хавсаргасан маягтын дагуу)-2 хувь

    Татах (DOCX, 21KB)

  • “МУИС-ийн оюутан-Монголын ирээдүй” эссэ /тэтгэлэгт өрсөлдөх шалтгаан, таны ойрын зорилтын талаар/
  • Суралцсан хугацааны дүнгийн албан ёсны тодорхойлолт-2 хувь
  • Харьяа тэнхмийн эрхлэгч, тэргүүлэх профессор эсвэл удирдагч багшийн тодорхойлолт
  • Судалгаа, шинжилгээний ажилд оролцсон, ЭШХ-д илтгэл тавьсан бол амжилтыг гэрчилсэн бичиг баримтын хуулбар
  • Бүрдүүлсэн материалыг нүхтэй хавтсанд хийж хүлээлгэн өгнө

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 12:00 цаг

Хүлээн авах газар: МУИС, Оюутны хөгжил, үйлчилгээний газар, Хичээлийн 2-р байр 216 тоот

Холбоо барих утас: 77307730-1511             е-мэйл: enkhjargal@num.edu.mn

Санамж:

  • Хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй
  • Материалыг буцаан олгохгүй

 ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар