МУИС-ийн Номын санд номын санч шалгаруулж авна.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Номын санчаар бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй
- Компьютерийн өргөн хэрэглээний програмууд болон интернетийн орчинд ажиллах чадвартай байх
- Англи хэлний ярианы болон бичгийн дундаж түвшний мэдлэгтэй
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр соёлтой, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх чадвартай
- Бүтээлч, багаар ажиллах чадвартай
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
Материал хүлээн авах хугацаа:
2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс 2 дугаар сарын 28-ны 09.00-12.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 210 тоот өрөөнд материалыг хүлээн авна.
МУИС-ийн Номын санд номын санчаар ажилд орохоор хүсэлт гаргасан хүмүүс 2018 оны 3 дугаар сарын 2-ны 10.00 цагт хичээлийн 1 дүгээр байрны 217 тоотод /дугуй заал/ шалгалттай тул хүрэлцэн ирнэ үү.
МУИС-ийн Номын санд номын санчаар ажилд орохоор хүсэлт гаргасан хүмүүс 2018 оны 3 дугаар сарын 5-ны 10.00 цагт Номын сангийн байрны 411 тоотод мэргэжлийн шалгалттай тул хүрэлцэн ирнэ үү.
Утас: 75754400-1136
МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар