МЭДЭЭЛЭЛ

Share Button

“Засгийн газрын мэдээ“ сонины 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн №16 (815) дугаарын “…Сурталчилгаа…” гэсэн буланд “…Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа. МУИС-ийн багш нарын өргөх бичиг” гэх… захиалгат,  төлбөртэй нийтлэл гарч, МУИС, зарим эрдэмтэн багш, ажилчид болон тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар, нийтлэлд нэр дурдагдсан удирдлага, ажилтнуудын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг олон нийтийн дунд гутаасан гүтгэлгийн шинжтэй мэдээлэл гарсан.

МУИС-ийн захиргааны зүгээс “Засгийн газрын мэдээ” сонины газарт хандан (“ЗГМ” ХХК-нд) тухайн сонинд нийтлэгдсэн “Өргөх бичиг” гэх нэртэй мэдээлэл нь “Зар сурталчилгааны тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.2.2 дах хэсгийг болон “Зөрчлийн тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.21 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэн МУИС-ийн ажил хэргийн нэр хүнд, нэр дурьдагдсан тус сургуулийн удирдлагууд, багш ажилтны нэр төрийг гутаасан байх тул 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн дотор өөрийн хэвлэлээр “уучлалт гуйж”, залруулга хийхийг шаардсан албан бичгийг 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 1/410 тоотоор хүргүүлсэн болно.

 “Засгийн газрын мэдээ” сонины редакцийн зүгээс МУИС-ийн ажил хэргийн нэр хүнд, удирдлагуудын нэр төрийг олон нийтийн дунд болон ажил хэргийн хүрээнд гутаасан үйлдэлдээ тус сонины редакцийн зүгээс бодит байдалд нийцээгүй, гүжирдлэгийн шинжтэй мэдээ, нийтлэл олон нийтийн дунд тараасныхаа төлөө МУИС, зарим эрдэмтэн багш, ажилчид болон тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар, нийтлэлд нэр дурдагдсан бусад удирдлага, ажилтнуудаас 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн №035 (834) дугаартаа уучлал гуйж “Залруулга” гаргасныг Та бүхэнд бүрэн эхээр нь хүргэж байна.

 

МУИС-ийн нэр бүхий 3 багш “Засгийн газрын мэдээ” сонинд төлбөртэй гүтгэлгийн шинжтэй материал нийтлүүлж, 4 багш, 1 ажилтан хэвлэлийн бага хурал зохион байгуулж гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараасныг “Зөрчлийн тухай хууль”-ийн дагуу цагдаагийн байгууллагад өргөдөл гарган шалгуулж байна.

МУИС-ийн ажил хэргийн нэр хүндийг гутааж, удирдлага, зарим багш, ажилтны нэр хүндэд халдаж, үндэслэлгүй гүтгэсэн нэр бүхий 5 хүн хуулийн байгууллагын дуудсан цагт очихгүй, мэдүүлэг өгөхөөс удаа дараа санаатай зугатаж, утсаа авахгүй цааргалж хуульд заасан хугацааг зориудаар удаашруулаад байгаа ба (шалгах хуулийн хугацаа 30 хоног ба 21 хоног өнгөрөөд байна.) энэ хугацаанд дээрх хүмүүс МУИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороог хууль бусаар сэргээн байгуулах нэрээр түүний далбаан дор хоргодохыг оролдож буйг энэ дашрамд мэдээлэх нь зүйтэй гэж үзлээ. МУИС-ийн Захиргааны зүгээс дээрх хууль бус үйлдлүүдэд хүлээцтэй, тэвчээртэй хандаж байгаа бөгөөд зөвхөн хуулийн хүрээнд зөв бурууг тогтоолгохоор ажиллаж буй тул нийт багш, ажилтан, ажилчид, оюутнуудыг элдэв хууль бус үйл ажиллагаанд татагдан оролцохгүй, эе эвийг хичээн ажил, хөдөлмөр, сурлагадаа хариуцлагатай хандахыг  уриалж байна.

МУИС-ийн удирдлагын зүгээс энэхүү зохион байгуулалттай байж болзошгүй гүтгэлэгийн шинжтэй үйл ажиллагааг өдөөн турхирч, ил далд дэмжин, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сэтгүүлчдэд мөнгө тараахыг оролдож, багш ажилчдыг уруу татах, элдэв хууль бус үйл ажиллагаанд уриалан дуудаж байгаа этгээдүүдийг тодруулан шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж, буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. МУИС-ийн үе үеийн удирдлагыг янз бүрээр дарамталж, бүлэглэн талцаж, элдэв хов жив хөөцөлдөн, үндсэн ажлаа умартан, ажил албан тушаалын хойноос улайран хөөцөлддөг бусармаг үйл ажиллагааг шийдвэртэй таслан зогсоож ажиллана.

Цаашид ажил хэрэгч санал, шүүмжлэл, хэлэлцүүлгийг хүлээн зөвшөөрнө, харин гүтгэлэг, гүжирдлэг, доромжлол, аливаа дарамт шахалтыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд зөвхөн хуулийн хүрээнд ажиллах болно.

ДОТООД ХАМТЫН АЖИЛЛАГАА,

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар