МУИС, Бизнесийн сургуульд 2017-2018 оны хичээлийн жилд элссэн Ерөнхий суурь хөтөлбөрийн (1-р түвшний ) оюутнуудад зориулсан “Хөтөлбөр сурталчлах өдөрлөг” ирэх долоо хоногт буюу 2018 оны 3 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд МУИС-ийн хичээлийн IV байранд 10:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
Уг үйл ажиллагааны “Нэгдсэн арга хэмжээ” тухайн өдрүүдийн 11:00-12:40 цагт лекцийн танхим 221 тоотод болно.
Үйл ажиллагааны зорилго: Бизнесийн сургуулийн 1-р түвшний оюутнуудад зориулан мэргэжил, хөтөлбөрүүдийн онцлогийг сурталчлах, холбогдох мэдээллээр хангах, өөрийн хүсэл, зорилго, чадвартаа нийцүүлэн хариуцлагатай зөв шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх
Оюутан та хүрэлцэн ирснээр
- Сонирхсон тэнхим, хөтөлбөрийн танилуулга
- Мэргэжил, хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл
- Мэргэжлийн хөтөлбөрүүдийн сургалтын төлөвлөгөө
- Хөтөлбөрийн эзэмшүүлэх мэдлэг, ур чадвар
- Ажлын байрны эрэлт хэрэгцээ
- Төгсөгч, ажил олгогчдын төлөөллийн сонирхолтой яриа
- Тэнхимийн эрдэмтэн багш нартай уулзан биечилсэн зөвлөгөө мэдээлэл
- Тэнхимийн төгсөх ангийн оюутнуудын чиглүүлэг
- Өөрийн холбогдох хүссэн асуултандаа хариулт авах боломжтой.
Хугацаа |
Үйл ажиллагаа |
Тайлбар |
11:00-11:05 | Нээлтийн үг | БС-ийн захирал |
11:05-11:20 | Нягтлан бодох бүртгэлийн тэнхим, хөтөлбөрийн танилцуулга |
Тэнхимийн эрхлэгчид |
11:20-11:35 | Маркетинг, худалдааны тэнхим, хөтөлбөрийн танилцуулга | |
11:35-11:50 | Менежментийн тэнхим, хөтөлбөрийн танилцуулга | |
11:50-12:05 | Санхүүгийн тэнхим, хөтөлбөрийн танилцуулга | |
12:05-12:40 | Тэнхимүүдийн шилдэг төгсөгчдийн ажил мэргэжлийн талаар мэдээлэл, зөвлөгөө, сонихолтой яриа | Нэг хүн 7 минут |
Хичээлийн IV байрны 2 болон 3 давхаруудад 10:00-17:00 цагт тусгай бэлтгсэн талбайд тэнхим хөтөлбөрүүдийн эрдэмтэн багш нар оюутнуудад биечилсэн зөвлөгөө өгч холбогдох асуултуудад хариулт өгнө. |
Бизнесийн сургуулийн Хөтөлбөр сурталчилгааны ажлын хэсэг