МУИС-ийн ОУХНУС-иас эрхлэн гаргаж буй “SIRPA NEWS” оюутны сэтгүүлийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Дугуй танхимд болов. Уг сэтгүүлийг жилийн өмнө ахлах багш Д.Оюунсүрэн санаачлан хэсэг оюутны хамтаар төсөл болгон амжилттай хэрэгжүүлжээ. “SIRPA news” нь оюутнууд бие даан эрхлэн гаргаж буй МУИС-ийн хэмжээний анхны сэтгүүл гэдгээрээ онцлог. Одоогоор хоёр дугаар хэвлэгдээд байгаа бөгөөд хичээлийн жилийн хавар, намрын улиралд нэг удаа хэвлэгддэг. Үүнээс гадна PDF форматаар онлайн хэлбэрээр сонирхсон уншигчдад хүрдэг ажээ.
Үйл ажиллагааг нээж ОУХНУС-ийн захирал С.Баттулга үг хэлэхдээ санааяилгатай оролцсон оюутнуудад талархлаа илэрхийлэхийн ялдамд, цаашдын бүтээлч үйл ажиллагаанд нь амжилт хүслээ. Эхний хоёр дугаарын редакцийн зөвлөлд ажилласан оюутан Билгүүнтүшиг, М.Чулуунтогоо нар сэтгүүлийг эрхлэн гаргах явцад эзэмшсэн мэдлэг чадвар, учирсан сорилтын талаар сэтгэгдлээ ярьж, тэдний санаачилгыг дэмжиж тусалж байдаг сургуулийн удирдлагад талархлаа илэрхийлсэн юм.
Нээлтийн арга хэмжээний үеэр тус сургуулийн оюутны клубууд үйл ажиллагаагаа танилцуулснаас, “Дипломат” клубын танилцуулга өвөрмөц байлаа.
Оюутнууддаа зориулж оюутнууд өөрсдөө эрхлэн гаргаж буй сэтгүүлийн үйл ажиллагаанд оролцох чин хүсэлтэй оюутан бүрд “SIRPA News” сэтгүүл нээлттэй байх болно гэдгийг энэ дашрамд уламжлая.
Сэтгүүлийн дугаарууд
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2018/03/SIRPANEWS-1.pdf”]
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2018/03/SIRPA-NEWS-2017-1-Final.pdf”]