Газарзүйн тэнхимийн 5 мэргэжлийн хөтөлбөр сурталчлах өдөрлөг 2018 оны 3 дугаар сарын 28-нд 10:00-16:00 цагийн хооронд МУИС-ийн II байрны II давхарын зүүн жигүүрт болно. Өдөрлөгийн хөтөлбөр болон Газарзүйн тэнхимийн түүхэн замнал, сургалтын хөтөлбөрүүдтэй танилцана уу.
ГАЗАРЗҮЙН ТЭНХИМИЙН МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГИЙН ХӨТӨЛБӨР
| Цаг | Арга хэмжээ |
| 10:00-10:30 | Нээлтийн үйл ажиллагаа, баримтат кино үзүүлэх |
| 10:30-11:00 | Газарзүйн хөтөлбөрийн түүхэн замнал, мэргэжлийн онцлог, ажлын байрны талаарх танилцуулга |
| 11:00-11:30 | Газарзүй-байгаль шинжлэлийн багш хөтөлбөрийн түүхэн замнал, мэргэжлийн онцлог, ажлын байрны талаарх танилцуулга |
| 11:30-12:00 | Хот ба бүс нутаг төлөвлөлт хөтөлбөрийн түүхэн замнал, мэргэжлийн онцлог, ажлын байрны талаарх танилцуулга |
| 12:00-12:30 | Газар зохион байгуулалт хөтөлбөрийн түүхэн замнал, мэргэжлийн онцлог, ажлын байрны талаарх танилцуулга |
| 12:30-13:00 | Байгаль орчныг зайнаас тандан судлал хөтөлбөрийн түүхэн замнал, мэргэжлийн онцлог, ажлын байрны талаарх танилцуулга |
| 13:00-14:00 | Газарзүйн тэнхимийн сургалт, судалгааны лабораториудын хийж буй гол ажлуудын танилцуулга |
| 14:00-15:30 | Мэргэжлийн онцлогийг тусгасан сурагч, оюутнуудын дунд АХА тэмцээн |
| 15:30-16:00 | Хаалтын ажиллагаа, АХА тэмцээнд амжилттай оролцсон оюутнуудад шагнал гардуулах, дурсгалын зураг татуулах |






