2019 оноос эхлэн хэрэгжүүлэх суурь судалгааны төслийн сонгон шалгаруулалтад оролцоорой

Share Button
Эрдэмтэн, судлаач та бүхнийг Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан “Шинжлэх, ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу суурь судалгааны төслийн баримт бичгийг боловсруулан сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Суурь судалгааны төсөлд тавигдах шаардлага:
1. Төсөл нь:    –  Дээр дурдсан журмын 1.4.1 дэх заалтад нийцсэн байх
                        –  Журмын 3.2 дахь хэсэгт заасан бүрдэлтэй байх 
                        –  Төслийн зардлыг журмын 6.3 дахь хэсэгт нийцүүлэн тооцох,
2. Төслийн өртөг зардлыг  БСШУ-ны Сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-ыг  баримтлан бодитой тодорхойлсон байх
3. Төсөл хэрэгжих хугацаа 3 хүртэлх жил, нийт санхүүжилтийн хэмжээ 50 сая төгрөг хүртэл байх,
Төсөлд тавигдсан шаардлагыг бүрэн хангасан суурь судалгааны төслийн баримт бичгийг  2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл (http://www.project.edu.mn/) цахим хаягаар хүлээн авна.
Холбоо барих утас: 260325
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар