Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 46 дугаар тогтоолоор “Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам” шинэчлэн батлагдсантай холбогдуулан Боловсролын Зээлийн Сангийн зээл хариуцсан мэргэжилтэн Ч.Дэчээ 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 17:30 цагаас хичээлийн 2 дугаар байрны А зааланд танилцуулга хийв.
Оюутан Та оюутны хөгжлийн зээл авахын тулд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд: Оюутны хөгжлийн зээлийн шаардлага:
- Элсэгч /ЭЕШ оноо > 600/
- Оюутан /голч оноо > 2.8/
- Суралцагч /голч оноо > 3.2/
- Улиралд 10 багц цаг цаг сонгоно
- Боловсролын зээлийн сангийн мэдээллийн системд бүртгэгдсэн байх
Бүрдүүлэх материалын жагсаалт:
- Ирээдүйн зорилгоо тодорхойлох ЭССЭ
- Иргэний үнэмлэх /хуулбар/
- ЭЕШ-ийн онооны хуудас /хуулбар/
- Сургуульд зохих журмын дагуу элссэнийг нотлох баримт
- Сургуулийн тодорхойлолт
- Төлбөрийн нэхэмжлэх
- Тухайн хичээлийн улиралд судлах хичээлүүдийн баталгаажсан жагсаалт
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР