Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Алимов Монгол улсад ажлын айлчлал хийх үеэрээ 2018 оны 3 дугаар сарын 28-нд МУИС-д зочилж лекц уншив. Энэхүү арга хэмжээг МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль ГХЯ-тай хамтран амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд ГХЯ, Зам тээврийн хөгжлийн яам, ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны холбогдох хүмүүс болон МУИС, ХСИХ, Стратеги судлалын хүрээлэнгийн эрдэмтэн багш, судлаач магистр, докторантууд оролцов.
Олон улсын харилцааны тэнхим