МУИС- ийн ОУХНУС-ийн Олон улсын харилцаа мэргэжлийн хөтөлбөр сурталчлах өдөрлөг 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Төгсөгчдийн төлөөлөл Оюу-Толгой ХХК-ны гадаад харилцааны зөвлөх Б.Өсөхбаяр болон ГХЯ-ны Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын III нарийн бичгийн дарга Т. Эрдэнийчулуу нар хүрэлцэн ирж Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль болон Олон улсын харилцаа мэргэжлийн хөтөлбөрийн онцлог, давуу тал, боломж, цаашид суралцахад анхаарах асуудлуудын талаар өөр өөрсдийн ажлын туршлагад тулгуурлан үнэтэй зөвлөгөө өгөн мэдээлэл солилцож, оюутнуудын сонирхсон асуултанд хариуллаа.
Уг уулзалтын ач холбогдол нь Олон улсын харилцаа хөтөлбөрийг сонгон суралцснаар олон улсын харилцааны болон эдийн засгийн харилцааны суурь мэдлэгтэй болохоос гадна эрх зүйн мэдлэг, олон улсын улс төрийн нөхцөл байдал, гадаад орчинд дүн шинжилгээ хийдэг, Монгол Улсын язгуур эрх ашиг, гадаад бодлогын сонирхлыг эрхэмлэсэн эх оронч сэтгэлгээтэй, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
Олон улсын харилцаа мэргэжлийн хөтөлбөр сурталчлах өдөрлөгөөр МУИС-ийн 1-р түвшний оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн нийт 150 гаруй оюутнуудад мэдээлэл өгч танилцуулга хийн материал тараав. Мөн багш нарын эрдэм шинжилгээний ажил, мэргэжлийн холбогдолтой ном сурах бичиг бүтээл танилцуулах үзэсгэлэн ажиллав.
Олон улсын харилцааны тэнхим