МУИС-ийн номын сан шинэ байрандаа нүүн орж, шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн цагаас дотоод, гадаадын зочид төлөөлөгчид, МУИС-ийн төгсөгчид, багш, ажилтан, оюутнууд мөн бусад нийтийн болон их, дээд, ЕБС-ийн номын сангийн удирдлага, номын санчид хамт олноороо ирж, манай үйл ажиллагаатай танилцаж байна.
2018 он гарсаар МУИС-ийн төгсөгчид, багш, бусад зочид 170 орчим хүн, ОХУ-ын Иркутск хотын Төв номын сангийн 3 ажилтан, Якутаас 17 оюутан, Северо-Байкальскийн ахлах сургуулийн багш, сурагчид- 23, Ерөнхий боловсролын 1, 24, 84, 93, Эрдэнэт цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагчид, “Шинэ Монгол”, “Шинэ үе”, “Хүрээ” ахлах сургуулийн 150 гаруй сурагч, Их, дээд сургууль, нийслэлийн болон орон нутгийн Нийтийн номын сан, ЕБС-ийн 145 номын санч гээд нийт 500 гаруй хүн манай номын санд зочиллоо.