МУИС-ийн хэмжээнд бүртгэлтэй 57 клуб байгаагаас идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 33 клуб байдаг бөгөөд тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих хамтран ажиллах, клубуудын төлөөллийг чадавхижуулах сургалтад хамруулах, МУИС-ийн клубын батламж гардуулах зорилгоор чөлөөт уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Д-р Б.Очирхуяг, ОХҮГ-ийн дарга Д-р Б.Алтангэрэл, ОХҮГ-ийн мэргэжилтнүүд, 26 клубын тэргүүлэгч, төлөөлөгчид оролцов. Уулзалтад оролцогчид сургуулийн оюутны байгууллага, клубын үйл ажиллгааны зарчим, тайлан, хамтран ажиллах боломжийг их сургуулийн бодлого стратегийн зорилготой уяалдуулах, МУИС-ийн оюутны байгууллага клубуудын үйл ажиллагаа явуулахад баримтлах КЛУБЫН ЖУРАМ батлахаар тогтлоо.
Уулзалтын үеэр 2016 оноос хойш байгуулагдсан идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй клубуудын төлөөлөлд “МУИС-ийн КЛУБ” батламж гардуулав.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР