МУИС-ийн дотоод оюутан солилцооны хөтөлбөр үргэлжилж байна

Share Button

МУИС-ийн “Дотоод оюутан солилцоо хөтөлбөр”-ийн хүрээнд Орхон, Завхан сургуулийн Бизнесийн хөтөлбөрийн 1-4 түвшний 20 оюутан МУИС-д 14 хоногийн хугацаатайгаар суралцаж, соёлын хөтөлбөрт хамрагдаж байна. Салбар сургуулийн оюутнуудын төлөөллийг МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал, доктор Б.Очирхуяг хүлээн авч уулзан цаашид оюутнуудын санал хүсэлтийг холбогдох газар, хэлтсүүдэд уламжлан хамтран ажиллахаа илэрхийллээ.

Тус хөтөлбөр нь орон нутгийн оюутнуудыг төв сургууль дээр танхимын сургалтад суулгах, сурах арга барил, сургалтын үйл ажиллагаанд оролцуулж туршлага судлуулах, идэвхижүүлэх
зорилготой юм.

Оюутны хөгжил, үйлчилгээний газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар