МУИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний газар, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, МУИС-ийн илтгэх урлаг мэтгэлцээний “BEST” клуб хамтран цус бэлэглэх “Нэг зүрх” аяныг МУИС-ийн хэмжээнд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Нийгмийн сайн сайхан болон цус бэлэглэх гэгээн үйлсийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Их Сургуулийн харьяа “Бэст” клуб болон Оюутны хөгжил үйлчилгээний газар Цус бэлтгэн нийлүүлэх үндэсний төвтэй хамтран цус бэлэглэх “Нэг зүрх” аяныг зохион байгууллаа.
Тус аян нь МУИС-ын хичээлийн 1,2,5 байр болон Номын сангийн байранд 2018 оны 4 дүгээр сарын 2,4,9,10-ны өдөр болж МУИС-ийн багш, ажилчид, оюутан нийт 225 хүн сайн дураараа цусаа бэлэглэжээ.



