2017-2018 оны хичээлийн жилийн хаврын улирлын мэргэжил/хөтөлбөр сонголтын 2 дахь тандалт 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 15.00 цагаас 19-ний өдрийн 24.00 цаг хүртэл “СИСИ” бүртгэл мэдээллийн системээр явагдах тул “Ерөнхий суурь” хөтөлбөрт суралцаж байгаа /ХЗС-аас бусад/ оюутнууд цаашид суралцах мэргэжил/хөтөлбөрийн саналаа өгнө үү.
- Тандалтын дүнд үндэслэн тухайн хөтөлбөрөөр суралцах оюутны хяналтын тоог тогтоодог тул ОЮУТАН-ТА бүхэн суралцаж буй бүрэлдэхүүн сургуулийнхаа хөтөлбөрт саналаа ЗААВАЛ өгч, идэвхтэй оролцохыг хүсье.
- ШУС-ийн оюутнуудын хувьд эхний тандалтыг байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухаан тус бүрээр явуулсан бөгөөд энэ удаагийн хоёр дахь тандалтанд эдгээр салбарт элсэгчид бүрэлдэхүүн сургуулийнхаа нийт хөтөлбөрт тандалт өгч болно.
- 2017-2018 оны хичээлийн жилийн “Мэргэжлийн хөтөлбөр сонгох журам”-ыг МУИС-ийн цахим хуудсанд байршуулсан болно.
- Холбоо барих утас: 77307730-1311, 1312, 1314, 1315
ЖУРАМ
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2018/04/SKMBT_28318041616060.pdf”]
СУРГАЛТЫН НЭГДСЭН ГАЗАР
ХӨТӨЛБӨР, ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН АЛБА