“БИОТЕХНОЛОГИ БИДНИЙ ИРЭЭДҮЙ-2018” сэдэвт биотехнологийн II олимпиад боллоо

Share Button

МУИС, ШУС, БУС-ын Биологийн тэнхимийн Биотехнологийн хөтөлбөр, “Probe” биотехнологийн клубтэй хамтран их, дээд сургуулийн оюутнууд болон дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “БИОТЕХНОЛОГИ БИДНИЙ ИРЭЭДҮЙ-2018” сэдэвт биотехнологийн олимпиадыг 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус олимпиадад их, дээд сургууль, ЕБС-ийн ахлах ангийн нийт 116 оюутан, сурагч бүртгүүлснээс 104 оролцон өрсөлдсөн бөгөөд Тэргүүн байрт медаль, өргөмжлөл, 100 000₮, Хоёрдугаар байрт медаль, өргөмжлөл, 75 000₮, Гуравдугаар байрт медаль, өргөмжлөл, 50 000₮,  Тусгай байрт өргөмжлөл 25 000 төгрөгөөр тус тус шагналаа. Үүнээс хоёрдугаар байр, гуравдугаар байр тус бүр нэг нэгийг нэмж бүртгэлийн хураамжаас үүсгэсэн сангаас медаль, өргөмжлөл, мөнгөн шагналыг санхүүжүүлэн шагнаж урамшууллаа.

            1-р байр                      Э.Аръяа                     /МУИС/

            2-р байр                      Б.Билгүүн                 /Болор ахлах сургууль/

            2-р байр                      Ц.Туул                       /МУИС/

            3-р байр                      Н.Нямгэрэл              /МУИС/

            3-р байр                      М.Мөнхлхагва         / МУИС /

            Тусгай байр               Н.Буяннэмэх             /Мон-Турк/

Тус олимпиадын сацуу “Монголын биотехнологийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвийн хүрээнд илтгэл, лекц зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд АУ-ы Доктор Ц.Билэгтсайхан /АШУҮИС-ийн харъяа цөм лаборатори/, БУ-ы Доктор Б.Цэрэндулам /ШУА-ийн ЕСБ Хүрээлэн, Генетикийн лабораторийн эрхлэгч/,  БУ-ы Доктор Т.Оюунжаргал /Китами Технологийн Их Сургууль/ нар хүрэлцэн ирж оюутан сурагчдад сонирхолтой илтгэл хэлэлцүүлэн тэдний сонирхсон асуултанд хариуллаа.

Олимпиад зохион байгуулах комисс

МУИС, ШУС, БУС, Биологийн тэнхим,

Биотехнологийн хөтөлбөр

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар