2018 оны Газарзүйн тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо

Share Button

МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхимийн 2018 оны бакалаврын болон магистрант-докторантын эрдэм шинжилгээний хурал 2018 оны 4-р сарын 13-ны 12:00 цагаас МУИС-ийн II байрны 439 тоот танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Уг хурлыг зохион байгуулах комиссын даргаар тэнхимийн эрхлэгч, доктор, профессор В.Батцэнгэл, ажлын хэсгийн гишүүдээр доктор, дэд профессор С.Эрдэнэсүх, Г.Гантулга, Г.Юмчмаа, доктор Д.Амартүвшин, Ц.Базарханд, нарийн бичгээр Д.Дорлигжав нар ажиллалаа.

Тус хуралд бакалаврын түвшинд эхний шатанд 20 илтгэл ирүүлснээс комиссын гишүүд хянан магадлагаа хийж шилдэг 11 илтгэл хэлэлцүүлснээс дараах оюутнууд эхний  байруудыг эзэллээ. Судалгааны ажлаараа эхний хоёр байрт шалгарсан оюутнууд ШУС-ийн Байгалийн Ухааны Салбарын оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцох эрх авлаа.

Байр Оюутнуудын анги, нэр Удирдагч багш Судалгааны сэдэв Дундаж оноо
I Хот ба бүс нутаг төлөвлөлтийн 4-р түвшин Б.Жаргалсайхан, Газар зохион байгуулалтын 4-р түвшин Т.Лхагвасүрэн Доктор, дэд проф. П.Мягмарцэрэн,

Доктор, дэд проф Г.Гантулга

Нисгэгчгүй нисэх төхөөрөмж(HHT)-ийг газрын маргаан, зөрчлийн судалгаа хийх ажилд ашиглах нь 92.20
II Хот ба бүс нутаг төлөвлөлтийн 4-р түвшин П.Мөнхцэцэг Доктор, дэд проф. С.Эрдэнэсүх,

Магистр Д.Сандэлгэр

Улаанбаатар хотын “Дулааны арал”-ын судалгаа 92.00
III Газар зохион байгуулалтын 3-р түвшин Б.Марал Доктор, дэд проф. Г.Гантулга Газрын зах зээлийг ARIMA загварчлалаар судлах, таамаглах нь 90.00
IV Газарзүй-Байгаль шинжлэлийн багш 4-р түвшин Д.Лхамдолгор Магистр Э.Алтанболд Хөгнөхан уулын морфологийн үүсэл 86.33
V Газарзүйн 3-р түвшин Г.Наранцацрал, Х.Бямбадорж Магистр Э.Алтанболд Шилийн Богд Вулканы үүсэл, морфологийн тайлал 86.17

Магистрант-докторантын түвшинд 6 илтгэл хэлэлцүүлснээс дараах оюутнууд шагналт байранд шалгарчээ.

Байр Мэргэжлийн чиглэл, нэр Удирдагч багш Судалгааны сэдэв Дундаж оноо
I Газарзүйн магистрант Ц.Батням Доктор, проф. Даш, Доктор Д.Даваадорж Дунд Масштабын Ландшафтын Зургийг Боловсруулах Арга Зүйн Асуудал 86.50
II Газарзүйн докторант Г.Цогтдэлгэр Доктор, проф В.Батцэнгэл Докторант Д.Оюунчимэг Иргэдийн улс төрийн үзэл суртал төлөвшилтийг улс төрийн газарзүйн үүднээс тодорхойлох судалгаа 82.33
III Газарзүйн докторант А.Мөнх-Эрдэнэ Академич Д.Амарсайхан Синтетик апертурт радарын мэдээг Богдхан уулын ойн биомассын зураглалд ашигласан дүн 81.80
Судалгааны ажлаа амжилттай илтгэж эхний байруудад шалгарсан оюутнууд
Эрдэм шинжилгээний хурлын явц
Хот ба бүс нутаг төлөвлөлтийн 4-р түвшин Б.Жаргалсайхан Газарзүйн тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний уламжлалт хуралд тэргүүн байр эзэллээ

Мэдлэг чадвараа сорин нийт оролцогч оюутнууддаа эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье.

Хавсралт PDF файлаас Газарзүйн салбарын оюутны болон магистрант-докторантын эрдэм шинжилгээний хурлын түүхэн товчоог үзээрэй.

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2018/04/Gazarzuin-salbariin-oyutnii-erdem-shinjilgeenii-iltgeliin-tuuh-2018.04.15.pdf”]

 

ЭРДМИЙН ХЭТ ЦАХИВААС ХӨГЖЛИЙН ГАЛ БАДАРМОЙ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар