Багшийн хөгжил, цахим сургалтын төв “Онлайн сургалтын орчин, агуулга хөгжүүлэх арга зүй” сэдэвт анхны сургалтаа зохион байгуулав

Share Button

Багш, анги төвтэй уламжлалт сургалтын хэвшмэл хэлбэрээс технологийн дэвшилд суурилсан арга зүйд шилжиж буй сургалтын орчин үеийн чиг хандлагатай багш нар танилцаж, улмаар онлайн сургалтыг хөтлөн явуулах аргачлалаас суралцан өөрийн хичээлд нэвтрүүлснээр суралцагчдад бие даан суралцах боломжоор ханган багшлахуй, суралцахуйн үйл ажиллагааг сайжруулахад зорилго бүхий “Онлайн сургалтын орчин, агуулга хөгжүүлэх арга зүй” сэдэвт сургалт 2018 оны 4 дүгээр сарын 14-ны Бямба гарагт амжилттай болж өндөрлөлөө.

Интерактив хэлбэрээр явагдсан уг сургалтыг ХШУИС-ийн багш  дэд проф. Ч.Лодойравсал, дэд проф. Д.Мөнхцэцэг нар удирдаж, сургалтанд онлайн хичээлийн агуулгаа бэлтгэж буй Бизнесийн сургуулийн 4 тэнхмийн төлөөлөл бүхий 25 багш, удирдлагын хамт оролцож дараах агуулгын хүрээнд онол, арга зүйн мэдлэг,чадвараас суралцав.

Онлайн сургалтын онол, арга зүйн хүрээнд

  • Онлайн сургалтын талаар үндсэн ойлголт, зааварчилгааны загвар, агуулгын бүтэцтэй танилцах
  • Онлайн, зайн, холимог сургалтын онцлог, ялгааг ойлгох
  • Онлайн сургалтын үйл ажиллагааг сайжруулах зааварчилгааны загвартай танилцах
  • Онлайн сургалтын агуулга, нэг хичээлийн агуулгын бүтэц, үнэлгээны талаар ойлгох

Онлайн хичээлийн контент бэлтгэх арга зүйн хүрээнд

  • Онлайн сургалтын хөтөлбөрийн ажиллах ерөнхий зарчимтай танилцах
  • Open-EdX системийн бүтцийг ойлгох
  • Open-EdX системд хичээл үүсгэх, эхлүүлэх, удирдах
  • Системд бүлгийн хэлэлцүүлэг үүсгэх, багийн даалгавар үүсгэх, тест үүсгэх
  • Онлайн сургалтын үнэлгээ хийх

МУИС-ийн 2016-2024 он хүртэл хэрэгжүүлэх Стратеги төлөвлөгөөний хүрээнд Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс онлайн хичээлийн агуулга бэлтгэх сургалтыг анх удаа зохион байгуулж буй бөгөөд цаашид өөрийн хичээлийн агуулгаа онлайн хэлбэрт оруулахаар бэлтгэж/төлөвлөж буй багш нарт  зориулан дээрх сургалтыг явуулах юм.

Багшийн хөгжил, цахим сургалтын төв

МУИС-ийн Төв номын сангийн байр 209 тоот

Емайл: facultydevelopment@num.edu.mn

Утас:7575-4400 (ext.1177)

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар