Аж үйлдвэрийн өмчийн удирдлагын “E-filing, IPOM Publish” системийн нээлт, “Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологи, Инновацийн Менежмент” үндэсний семинар зохион байгуулна

Share Button

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 26-нд “Дэлхийн оюуны өмчийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг ба энэ онд тус өдрийг Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас “Өөрчлөлтийг хөтлөгч хүч: Шинийг санаачлагч, бүтээл туурвигч эмэгтэйчүүд” уриан дор тэмдэглэх юм.

Энэхүү тэмдэглэлт арга хэмжээний хүрээнд Дэлхийн оюуны өмчийн байгууллага, Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс, Технологи дамжуулах төв хамтран Аж үйлдвэрийн өмчийн удирдлагын E-filing, IPOM Publish системийн нээлт, “Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологи, Инновацийн Менежмент”  Үндэсний семинарыг зохион байгуулна.

Эрдэм шинжилгээ, судалгааны явцад гарч байгаа шинэ мэдлэг, шинэ бүтээлийг өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, арга ажиллагаа болгон зах зээлд нэвтрүүлэхэд оюуны өмчийн эрхийн хамгаалалт онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд Аж үйлдвэрийн өмчийн удирдлагын E-filing, IPOM Publish систем нээгдсэнээр оюуны өмчийн мэдээлэл бидэнд улам хүртээмжтэй, нээлттэй болж, улмаар бидний өөрсдийн бий болгосон мэдлэгийг бусадтай хуваалцах боломжтой болох юм.

Багш, оюутан, судлаач та бүхнийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09:00-13:00 цагт МУИС-ийн Номын сангийн 502 тоот хурлын өрөөнд зохион байгуулагдах тус арга хэмжээнд оролцохыг урьж байна.

Холбоо барих: b.odgerel@ipom.mn, tto@num.edu.mn , 77307730-1140/1141

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2018/04/ДОӨБ-зарлал.docx”]

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар