2018 JCI ОУ-ын бизнес үзэсгэлэнд зочлоорой – Шинэ боломж

Share Button

“2018 JCI INTERNATIONAL BUSINESS FAIR ”

JCI Монгол байгууллага 2018 оны 5 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Олон улсын бизнес үзэсгэлэн “2018 JCI INTERNATIONAL BUSINESS FAIR” нэртэйгээр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, МҮХАҮТ хамтран зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагаанд Япон, Солонгос, Хонг Конг, Тайвань, Монгол зэрэг улс орнуудын 100 гаруй компаний бизнес эрхлэгч залуучууд оролцож байгаагаараа онцлогтой юм.
Энэхүү үйл ажиллагаанд та хүрэлцэн ирснээр гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинээр бизнесийн санаа болон түншээ олох, хөрөнгө оруулагч татах томоохон боломжууд нээгдэнэ.
Үйл ажиллагааны үеэр:
1. Компаниудын үзэсгэлэн худалдаа
2. Форум- Хэлэлцүүлэг
3. Бизнесийн сургалт
4. VIP уулзалт
5. Олон улсын соёлын нээлттэй өдөрлөг зэрэг олон төрлийн үйл ажиллагаа болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.jci-ibf2018.com/  холбоосоор үзнэ үү.
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2018/04/havsralt-1_IBF-hutolbor.pdf”]
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар