МУИС, Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Нягтлан бодох бүртгэл, аудит ба үнэлгээ” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал 2018.05.11-ний өдөр МУИС-ийн Номын сангийн 502 тоот хурлын танхимд амжилттай болж өнгөрөв.
Хуралд гадаад улсуудаас Англи, Бангладеш, ОХУ, Энэтхэгийн судлаачид, дотоодоос МУИС, ХААИС, СЭЗИС, Мандах ИС-иуд болон Сангийн яам, ММНБИ, Сүлд-Аудит ХХК гэсэн байгууллагуудын эрдэмтэн, судлаачдын нийт 20 илтгэлийг хэлэлцүүллээ.