Өчигдөр МУИС-ийн Ёсзүйн Хорооны хурал МУИС-ийн Ёсзүйн хорооны гишүүн Д.Сайнбилэгт, Д.Солонго, А.Булган, Р.Дарьхүү, МУИС-ийн Ёсзүйн ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигчид болон багш, оюутан, магистрант, докторант, ажилтны төлөөлөлтэйгөөр МУИС-ийн хичээлийн II байрны “А” танхимд боллоо. Энэ удаагийн Ерөнхий нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтанд ЭЗС-ийн доктор Б.Алтанцэцэг, ХЗС-ийн багш Б.Улаанбаатар, ОУХС-ийн доктор Ж.Баттөр, НШУС-ийн доктор Д.Энхцэцэг, ФЭС-ийн доктор Х.Цоохүү, ГХСС-ийн доктор Б.Алтангүл, МХСС-ийн доктор Б.Сарантуяа нарын 7 багш нэр дэвшсэнээс Б.Алтанцэцэг гадаадад ажлаар явсан тул нэрээ татах хүсэлтээ илэрхийлсэн байна.
Карт уншуулан санал хураахад нийт 322 хүн оролцсон бөгөөд Б.Улаанбаатар – 73, Ж.Баттөр – 62, Б.Алтангүл – 55, Д.Энхцэцэг – 54, Б.Сарантуяа – 40, Х.Цоохүү – 38 хүний санал авч, хурлаас ёсзүйн ерөнхий нарийн бичгийн даргад олонхийн саналаар ХЗС-ийн багш Б.Улаанбаатарыг сонгосон болохыг МУИС-ийн захиралд уламжлахаар шийдвэрлэжээ.