МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨР СОНГОХ ЕРӨНХИЙ СУУРИЙН ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

Share Button

Бакалаврын оюутны мэргэжлийн хөтөлбөр сонгуулах журмын дагуу 2017-2018 оны хичээлийн жилийн мэргэжил сонголт 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 6 дугаар сарын 22-ны өдрүүдэд явагдана. Ерөнхий суурийн оюутан та сургалтын мэдээллийн системээрээ (сиси) нэвтэрч сонголтоо хийгээрэй.

ДАРААХ ДАРААЛЛААР ЯВАГДАХЫГ АНХААРААРАЙ.

Даваа гарагийн 9.00 цагт оюутны жагсаалт сургалтын мэдээллийн системд гарна. Жагсаалт гарсан цагаас Мягмар гарагийн 17.00 цаг хүртэл цаашид суралцах мэргэжлийн хөтөлбөрүүдэд сургалтын мэдээллийн системээр саналаа өгнө. ШУС, ХШУИС, БС, ЭС, ЗС-ийн оюутнууд 4, ОУХНУС 1 мэргэжлийн хөтөлбөрт санал өгөх боломжтой.

Мягмар гарагийн 18.00 цаг гэхэд мэргэжил хөтөлбөр бүрээр санал өгсөн оюутнуудын онооны жагсаалт гарна.

Лхагва гарагийн 9.00-20.00 цаг хүртэл тухайн хөтөлбөрийн хяналтын тоонд багтсан оюутан сургалтын мэдээллийн системд өөрийн эрхээр орж зөвхөн 1 мэргэжлийн хөтөлбөрөөр саналаа баталгаажуулна. Бусад хөтөлбөрт өгсөн санал хүчингүй болно. Энэ хугацаанд жагсаалтын дагуу хяналтын тоонд нэмж багтсан оюутнууд сонголтоо баталгаажуулах боломжтой.

Пүрэв гарагийн 9.00-20.00 цаг хүртэл хяналтын тоонд нэмж багтсан оюутнуудын мэргэжил сонголтын баталгаажуулалт үргэлжилнэ.

Пүрэв гарагийн 20.00 цаг хүртэл сургалтын мэдээллийн системээр мэргэжлийн хөтөлбөрөө сонгож чадаагүй оюутнууд Баасан гарагт (6 дугаар сарын 22) биечлэн Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын албанд оюутны үнэмлэхээ авч ирэн онооны жагсаалтын дагуу үлдсэн мэргэжлээс сонгоно.

Бакалаврын мэргэжлийн хөтөлбөр сонгох хяналтын тоо

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2018/06/Хөтөл.сонгох-квот-2018.pdf”]

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар