Докторын зэрэг хамгааллаа

Share Button

МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн багш, докторант Д.Номин-Эрдэнэ “Гурван хэмжээст Цэгэн гэрэл үүсгэгч дэлгэцийн үзүүлэлтийг сайжруулах шинэ аргууд” сэдвээр Техникийн ухааны докторын зэрэг, Мэдээлэл компьютерийн ухааны тэнхимийн ахлах багш, Санхүү эдийн засгийн их сургуулийн докторант Б.Энхтуул “Үнэт цаасны багц сонголтод өгөгдөл олборлолтыг ашиглах арга зүй” сэдвээр Бизнесийн удирдлагын ухааны докторын зэргийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр тус тус хамгааллаа. Д.Номин-Эрдэнийн эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, профессор Б.Ганбат, Б.Энхтуулын эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар Мэдээлэл компьютерийн ухааны тэнхимийн эрхлэгч, профессор Н.Оюун-Эрдэнэ нар ажиллалаа.

ХШУИС-ийн нийт хамт олны өмнөөс удирдагч болон докторын зэргээ амжилттай хамгаалсан багш нартаа халуун баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье!

ХШУИС-ийн захиргаа

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар