МУИС-д элсэгч хэрхэн бүртгүүлэх вэ?

Share Button

МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл орон даяар цахим хэлбэрээр http://burtgel.num.edu.mn/ хаягаар явагдана. Элсэлтийн бүртгэлийн хэсэг нь дараах дарааллын дагуу системд явагдана.

#АЛХАМ1: МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлтийн системд нэвтрэх эрх авахдаа Үндсэн нүүр цэс дэх Бүртгүүлэх товчийг дарна. Үүний дараа бүртгүүлэгчийн бүртгэлийн хуудас гарч ирнэ.

#АЛХАМ2: МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлтийн системд нэвтрэхдээ Үндсэн нүүр цэс дэх нэвтрэх хэсэгт системд бүртгүүлсэн Боловсролын үнэлгээний Төв /БҮТ/-ийн бүртгэлийн дугаар, нууц үг ашиглан нэвтэрнэ. Бүртгүүлэгч нь бүртгэлийн дугаар, нууц үг, зурган кодыг том жижиг үсгийн ялгаатайгаар оруулж Нэвтрэх товч дээр дарна.

#АЛХАМ3: Бүртгүүлэгч хувийн мэдээллээ хянасны дараа сонирхсон бүрэлдэхүүн/салбар сургуулиа сонгоно. Үндсэн хуудсанд байрлах БҮРТГҮҮЛЭХ товч дээр дарахад элсэлтийн журам, гарын авлагатай танилцсан эсэх талаарх баталгаажуулах хуудас гарч ТАНИЛЦСАН гэсэн сонголтыг хийсний үндсэн дээр Үргэлжлүүлэх товч гарч ирэн дараагийн үйлдэл хийх боломж нээгдэнэ.

#АЛХАМ4: Бүртгүүлэх бүрэлдэхүүн/салбар сургуулиа сонгосны дараа элсэлтийн журамд заасны дагуу бүртгэлийн хураамжийг тооцоолж мөнгөн дүнг төлбөрийн мэдээллийн хураамж хэсэгт гаргана. Төлбөл зохих мөнгөн дүнг төлөх дараах 2 боломжтой. Үүнд: Боломж 1. Онлайн буюу цахим хэлбэр; Боломж 2. PayBill үйлчилгээ.

#АЛХАМ5: Бүртгүүлэгч бүртгэлийн хураамжаа амжилттай төлж баталгаажсан тохиолдолд системийн үндсэн хуудсанд бүртгүүлсэн бүрэлдэхүүн/салбар сургуулиудын жагсаалт гарч ирнэ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар