МУИС-ийн удирдлагууд, мэргэжлийн инженерүүд болон ажил гүйцэтгэж буй компанийн удирдлагуудын хамт хичээлийн байруудад хийгдэж буй засварын ажилтай танилцлаа. Хичээлийн таван байр, БЭЛАС сургуулиудад засварын бригад ажиллаж байгаа бөгөөд номын сангийн цонхыг засварлаж, галын аюулгүй байдлыг хангах серверийн өрөө, системтэй болж байгаа юм. Мөн холигч насосны узел шинээр сольж байгааг холбогдох албаныхан танилцуулаад хичээлийн шинэ жил гэхэд бүх засварын ажлыг дуусгахаар ажиллаж байна гэв. МУИС-ийн удирдлагуудын зүгээс гүйцэтгэгч компанийнханд чанар, стандартын дагуу засвар болон бусад ажлыг хийж гүйцэтгэхийг даалгаад холбогдох чиглэлийн хүмүүст ажлын явц, чанарт хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.